Шууд Chart

“Универсиад–2033” зохион байгуулах асуудлаар олон улсын төлөөлөгчид хүрэлцэн ирлээ

2015-10-06 11:50:27

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гванжу хотноо 2014 оны аравдугаар сарын 16-нд болсон Олон улсын оюутны спортын холбооны /ОУОСХ/ Гүйцэтгэх хорооны хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, ОУОСХ-ны Ерөнхийлөгч К.Галльентай дэлхийн оюутны спортын өвлийн “Универсиад” наадмыг 2033 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах талаар хамтарсан “Санамж бичиг” байгуулсан юм. 

Энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлээр  ахлуулсан “Универсиад – 2033” наадамд бэлтгэх ажлын хэсгийг байгуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Тэгвэл энэ сарын 6-10-ны өдөр нийслэлийн Засаг даргын урилгаар ОУОСХ-ны өвлийн Универсиадын газрын дарга Милан Аугустин, өвлийн Универсиадын техникийн хорооны дарга Рот Рожер нар Улаанбаатар хотод айлчилж байна. 

Тэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах, туршлагаасаа хуваалцах, наадамд бэлтгэх хэтийн төлөвлөгөөг боловсруулж, одоогийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан үнэлэлт дүгнэлт гаргах, ОУОСХ-той хамтран ойрын хугацаанд ямар ажлуудыг хэрэгжүүлэн ажиллахыг тодорхойлж, “Универсиад-2033” наадмын хүрээнд Улаанбаатар хотноо ямар барилга, байгууламж барих, юуг бэлтгэх, өвлийн төрлөөр оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээн авч зохион байгуулах боломжийн талаар судалгаа хийх юм байна. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Универсиад–2033” зохион байгуулах асуудлаар олон улсын төлөөлөгчид хүрэлцэн ирлээ  
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй