Шууд Chart

Монгол хүн, монгол мал хоёр амин холбоотой

2015-10-08 12:17:30

1959 онд Вьетнамын удирдагч Хо Ши Мин Монголд айлчлах үеэрээ өөрийн гэсэн малтай болохоор шийдэж, тэр цагийн Монголын удирдагч Ю.Цэдэнбалд санал тавьсаны дагуу таван хошуу мал бэлэглэж, тэднийгээ хүргэж өгөхөөр 1959 оны 11 дүгээр сард вагон, вагоноор таван хошуу мал ачиж хүргэж өгөхөөр явахад цэргийн дарга Гомбосүрэнгийн Мягмаржав адууг нь хариуцан хүргэж өгсөн гэдэг. Тийнхүү галт тэргээр явсаар Хятад-Вьетнамын хил дээр очтол Вьетнам нь нарийн царигт төмөр замтай учир вагоноо солихоос аргагүй болж, вагоны дугуй сольж байх үеэр нэг хонгор морь гэнэт алдуураад хойд талын бэсрэгхэн модтой уул руу давхин одсонд хэдэн явган хүн яахаа ч мэдэхгүй “Одоо яая гэхэв. Бар, чононд идүүлбэл ч идүүлэг” гээд тэр чигт нь орхисон байна. Гэтэл хагас жил орчмын дараа 1960 оны тавдугаар сард нутагтаа гүйж ирээд, өөрийнхөө өвөлжөөний газар 3-4 хоног хөлөө ээлжлэн өргөж зөөгөөд, өвс ч хазалгүй байсан гэдэг. Тэгээд гурав, дөрвөн хоногийн дараагаас л өвс хазаж эхэлсэн гэнэ. Учир мэдэх хүмүүс тэр халуун оронд том эвэртэй мал, бараан зүстэй морь илүү их зовдог юм гэж ярьж байсан аж.

Г.Мягмаржав дарга Вьетнамд малаа идээшлүүлэхээр нэг сар гаруй байхдаа үе, үе мал дээрээ очиход монгол хүний бараа харангуутаа хошуураад үүрсээд, майлаад ирдэг, вьетнам хүн ойртоод очихоор яадаг ч үгүй, үргэх нь халаг байдаг байсан гэдэг. Тийнхүү тэрбээр нутаг буцахынхаа өмнө өнөө авчирсан хэдэн мал дээрээ очиход бүгдээрээ хошуураад хойноос нь дагаад байсан бөгөөд араас нь дэрийтэл хараад хоцроход нулимсаа барьж чадахгүй уйлж, яаран яваад өгч чадахгүй байсан талаар тэрбээр ярьсан байдаг. Тэрбээр сүүлд телевизэд ярилцлагад орохдоо “Малаа гадаадад битгий орхиж яваарай” гээд ихэр татан уйлж байхыг үзэж билээ.

Тэр цагаас нэлээд хойно манай улсаас Вьетнамд өгсөн хонины хоёр, гурав дахь үеийн нэгэн суурь хонь тавцан дээр барьсан хашаанд байхад нь зураач Г.Одон гуай хэсэг нөхөдтэйгөө очжээ. Хонь анхандаа үргэж хашааныхаа нөгөө талд бөөгнөрч  байснаа сүүлд нь яриа хөөрөөг нь сонссон ч юм уу, монголчууд руу дөхөж очоод майлалдаж гарчээ. Ингэхэд нь вьетнам нөхөд ч хоорондоо бөөн шуугиан болж, монголчуудын нүдний нулимс дууссан гэж Г.Одон зураач ярьж билээ.


Монгол хүн, монгол мал хоёр амин холбоотой  
Үзсэн: 2281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.242.xxx [202.131.242.xxx] 2015-10-08 15:50
нулимс дусах
43.242.242.xxx [43.242.242.xxx] 2015-10-08 14:31
Монгол мал Монгол хүн хоёр амин холбоотой яг үнэн одоо хотоор нэг хөдөөний оркууд хувиа бодож довоо шарлуулсан хүн хүндэтгэх биенээ хүндлэх сайхан байх соёлтой байх энээ тэрээ юу ч байхгүй яг л мал юм уу хүн юм мэдэгдэхгүй
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-10-08 14:07
Sayakhan avtobusaar Darkhan-Uul aimag yavaad irlee.Zamiin daguu mal sureg bilcheed setgel khudluud saikhan l bailaa.Kharamsaltai ni jolooch nar unekheer muukhai aash gargaj bailaa.Zamiin khajuugaar bilchij yavaa maliig mash changa duutai signalaaraa urgeej yu ch bologui yum shig aashilj baikh yum.Ene talaar jolooch nart ankhaaruuldag baiguullaga baidag bolov uu
182.160.1.xxx [182.160.1.xxx] 2015-10-08 13:47
Тэнэгтхэд хязгааргүй болохыг манай дээдэс баталж бид жирийн ардууд дууслаа бид мөхлөө дарга нар ардгүйгээр болох юм байх даа
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-10-08 13:25
гэтэл одоо мөнгөнөөс өөр юм бодохоо больсон тэнэгүүд малыг амьдаар нь гаргана гээд зөвшөөрөл аваад гүйж байгаа. Бурмаа гэдэг сайдыг ухаантай тууштай эмэгтэй гэж бодож байтал ямар муухай зүйлийг хийдэг хүн болох оо харууллаа. одоогийн төр засагийн тэнэгүүдээс мал хамаагүй дээр юм байна.
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2015-10-08 13:02
мал гэдэг зарим тэнэг хүнээс илүү ухаантай амитан шүү
182.160.36.xxx [182.160.36.xxx] 2015-10-08 12:58
жеймс олдрижийн гайхамшигт монгол морь гэж зохиол байдаг.уншаарай
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-10-08 12:23
Шарга морьт зусланд цэвэр агаарт шалнаасаа халдаг, халуун хүйтэн устай, 00 душтэй, харуул хамгаалалттай,машины зогсоол дулаан гражтай, цэвэр тохилог 1-2 өрөө байруудыг 6 сарын хугацаагаар түрээслүүлнэ.утас: 99118457

Бидэнтэй нэгдээрэй