Шууд Chart

Боксын ДАШТ-ий эргэн тойронд

2015-10-10 16:27:36

Өмнө нь миний бие боксын спортод луйвар байдаг, мөнгөөр ялалтыг шийддэг гэж зөндөө л  сонсож байлаа. Гэхдээ нүдээр үзэж байгаагүй болохоор итгээгүй л дээ. Дохад ирээд чухам юу болдгийг мэдэрлээ.

Өчигдөр тэмцээний 69 кг-д манай тамирчин Б.Түвшинбат тулалдлаа. БНХАУ-ын боксчинтой тулалдаж, эхний үед илүүрхэж 2, 3-р үед мөн л тэнцүүхэн тоглож манай тамирчин бүх л юмаа хийлээ. Гэвч гараа л өргүүлж чадсангүй. “Хятад" шүүгч нарыг хахуулдсан нь илт тодорхой байв. Манай тамирчин энэ бүхэнд итгэж чадахгүй дэвжээн дээр гайхан зогсож байлаа. Даанч харамсмаар энэ олон жилийн хүч хөдөлмөрийг ингээд л мөнгө, хурууны үзүүрээр л үгүй хийчихдэг юм байна.

Тоглолтын дараа олон орны дасгалжуулагчид бидэн дээр ирж танай тамирчин ялсан шүү гэж байсан. Киргизстаний багийн дасгалжуулагч “Би танай тамирчныг 4 дэх удаагаа ялалтаа алдахыг харлаа. Эхлээд олон улсын тэмцээнд, дараа нь Азийн наадамд, дараа нь Азийн аваргад тэгээд энд алдлаа. Танай тамирчин үнэхээр сайн тамирчин. Дэлхийн аварга шүү” гэж хэлж байлаа.

Одоогоор дэлхийн аваргад 80 тамирчин үлдээд байна. Дийлэнх нь мөнгөөр тулааныг шийддэг орны тамирчид үлджээ. Цөөхөн хэд нь нөгөө л бор зүрх, хоёр нударгаараа тулалддаг тамирчид. AIBA-аас шударгаар тулалдаж байгаа улс орнуудыг дэмжих бодлого барьж зарим улс орон дээр энэ нь харагдаж л байна. Гэхдээ энэ нь хэр үр дүнд хүрэх нь бас эргэлзээтэй. Сайн тамирчныхаа ялалтыг хамгаалж чадсангүй. Манай тамирчин хэрхэн яаж тулалдан ялалтаа алдсаныг өнөө орой 21:25 цагт MNB “Монголын мэдээ” сувгаар хүлээн авч үзээрэй.

"Монголын мэдээ" сувгийн сэтгүүлч Г.Отгонжаргал  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Боксын ДАШТ-ий эргэн тойронд  
Үзсэн: 1095 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй