Германд нэгэн трансжендер эрэгтэй анхны хүүхдээ төрүүлсэн байна. Түүнийг төрөх үед хажууд нь нэг эх баригчаас өөр хүн байгаагүй гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар өөрийгөө хүүхдийн эх биш эцэг гэж бүртгүүлэх хүсэлт гаргасан түүнд зөвшөөрсөн хариу өгчээ. Трансжендер залуу өнгөрсөн 3-р сарын 18-нд Берлиний Неуколлин дүүрэг дэх гэртээ нярайлж хүүтэй болсон ч энэ талаар өчигдөр л олон нийтэд мэдээлсэн нь энэ юм. Хүүхдийн аав олон жил гормоны эмчилгээ хийлгэж байсан бөгөөд эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэжээ.
Германы хууль тогтоогчид өнгөрөгч 8-р сараас төрсний гэрчилгээнд "гуравдагч хүйс" гэсэн сонголтыг оруулахаар шийдсэн юм. Өөрөөр хэлбэл тодорхойгүй хүйстэй төрсөн хүүхдийг заавал эрэгтэй эсвэл эмэгтэй гэж бүртгэх шаардлагагүй болсон байна. Ингэснээрээ Герман нь ийм өөрчлөлтийг хийсэн Европын анхны улс болжээ.
Сонирхуулахад, трансжендер залуу Томас Беати цагтаа олны анхаарал татаж байсан билээ. Америкийн иргэн тэрээр 3 хүүхэд төрүүлсэн эцэг бөгөөд эхнэр Нэнси нь өөрийнх нь эсрэг хүч хэрэглэсний дараа хүүхдүүдээ өөрийн асрамжинд авсан байна.

Тодруулга: Дэлхийн хамгийн анхны эрэгтэй ээж болох Томас Беати анх хорвоод мэндлэхдээ эмэгтэй байжээ. Түүнийг 10 настай байхад нь биед нь гормоны өөрчлөлт явагдаж улмаар хүйсээ солиулах мэс засал хийлгэсэн байна. Үүнээс хойш Томас Беати эрэгтэй хүний амьдралаар амьдрах болж, 34 настайдаа эхнэр авчээ. Гэвч эхнэр Нэнси нь эрүүл мэндийн шалтгаанаас болж хүүхэд гаргаж чадахгүй байсан учир Томас Беати өөрөө хүүхэд гаргахаар шийдсэн байна. Ингээд тэрбээр хиймлээр үр суулгуулсан байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Германд трансжендер эрэгтэй анхны хүүхдээ төрүүлжээ | ||
Үзсэн: 3293 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.