Шууд Chart

“Оюунлаг баасан гараг” хөтөлбөр эхэллээ

2015-10-19 15:52:04

Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Залуучуудын Холбооноос Улаанбаатар хотод сурч, хөдөлмөрлөж байгаа ховд нутгийн оюутан залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор “Оюунлаг баасан гараг” хөтөлбөрийг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж эхэллээ. Залуусын нэрлэснээр “шоуны баасан гараг”-ийг “Оюунлаг баасан гараг” болгон тав дахь өдөр бүр оюутан залуустайгаа нэр хүндтэй зочдыг уулзуулан халуун дулаан ярилцлага, лекц, сургалтыг нь зохион байгуулдаг юм.

Тэгвэл энэ жилийн "Оюунлаг баасан гараг" цуврал уулзалтын анхны зочноор "Ховддоо сайхан амьдарцгаая" сангийн тэргүүн Б.Пүрэвдорж оролцож Ховд аймгийн хөгжлийн гарц түүнд хүрэх арга замын талаар сонирхолтой яриа өрнүүлж, залуусыг төрсөн нутагтаа ажиллаж амьдрахыг уриаллаа. Дараагийн зочноор “Монгол омогшил” төрийн бус байгууллагын илтгэгч, Лектор төвийн сургагч багш, ugluu.mn сайтын захирал Ц.Мөнхбаатар уригджээ. Энэхүү лекц үнэ төлбөргүй бөгөөд Монголын залуучуудын холбооны Залуучуудын танхимд болох юм.


“Оюунлаг баасан гараг” хөтөлбөр эхэллээ  
Үзсэн: 1763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй