2015 оны аравдугаар сарын 19-нөөс аравдугаар сарын 26-ыг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
-Хугацааны эцсээр цас орж, хүйтэрнэ-
Баруун аймгуудын нутгаар: 19, 24-нд зарим газраар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруунаас 5-10м/с, 19-нд Алтайн уулсаар түр зуур 16м/с, 24-26 нд зарим газраар 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан байна. Хугацааны эцсээр хүйтэрнэ.

Төвийн аймгуудын нутгаар: 20-нд зарим газраар, 19,25-нд нутгийн баруун хагаст, 26-нд ихэнх нутгаар хур тунадас цас орно. Салхи баруун хойноос 5-10м/с, 25-26 нд нутгийн өмнөд хэсгээр 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 6-11 хэм дулаан байна. 23, 26-нд хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 20, 23-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас цас орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, 23-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм өдөртөө 7-12 хэм дулаан байна. 23-нд нутгийн хойд хагаст хүйтэрнэ.

Говийн аймгуудын нутгаар: 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, 25-26 нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 9-14 хэм дулаан байна.
Тариалангийн бүс нутгийн 2015 оны 10 дугаар сарын 19-нөөс 26-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Төвийн бүсийн тариалангийн нутгаар: 10 дугаар сарын 19-нд шөнөдөө зарим газраар бага зэргийн цас, 25-нд нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хур тунадас цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10м/с, 25-26 нд зарим газраар 16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Агаарын температур 19-20, 23-нд шөнөдөө 2-7 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, бусад хугацаанд шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан өдөртөө 7-12 хэм дулаан байна.
Зүүн зүгийн тариалан бүхий нутгаар: 10 дугаар сарын 20-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас, 26-нд зарим нутгаар хур тунадас цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11м/с, 23-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Агаарын температур ихэнх хугацаанд шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 7-12 хэм дулаан байна. 20, 23-нд шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан байна.
Анхааруулга: Ойрын хоногуудад цаг агаар тогтуун өдөртөө дулаан байх ч 25-26-наар цас орж, хүйтрэх төлөвтэй байна.
| Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ | ||
| Үзсэн: 617 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.