Шууд Chart

Мэргэшсэн сэтгэлзүйчид зөвлөгөө өгнө

2015-10-20 14:48:31

Монголын Залуучуудын Холбоо,  Гэр Бүлийн Байнгын Хороо  “Шинэ Эхлэл” сэтгэл зүй хүний хөгжлийн төв, Гэр бүл анхаарлын төвтэй хамтран Мэргэшсэн сэтгэл зүйчдийн семинарыг энэ сарын 23-24-нд зохион байгуулна.

Монгол Улсад гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд болон сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүд тэр бүр олон улсын стандартад нийцсэн мэдлэг, боловсролыг гадны мэргэшсэн туршлагатай мэргэжилтнээс хямд төсвөөр олох боломжгүй байдаг. Тиймээс хямд төлбөртэй, олон улсын стандартад нийцсэн сертификаттай,  чанартай мэдээллийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон мэргэжилтнүүдэд олгох зорилготой.

Тус семинарт мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгч нар, сургуулийн нийгмийн ажилтнууд, дүүргүүдийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, сэтгэл зүй, нийгмийн ажлын багш, оюутнууд оролцоно.


Мэргэшсэн сэтгэлзүйчид зөвлөгөө өгнө  
Үзсэн: 1472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй