Шууд Chart

Орон нутагт ажлын байр их, ажиллах хүч хомс байна

2015-10-20 14:51:51

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж “Ажилтай орлоготой залуу бүрийн төлөө” гэсэн уриатайгаар үйл ажиллгагаа тасралтгүй явуулсаар ирсэн билээ. Залуучуудын хөдөлмөрийн төв биржид одоогоор 40 гаруй төрлийн 60 орчим түр ажлын байр зарлагдсан байна. Үүнд  улирлын чанартай барилгын туслах, замын туслах, газар тариалангийн ажил ховордож борлуулалт, амталгаа сурталчилгаа, үйлдвэрийн туслах, судалгаа, үйлчилгээний ажилтан, ном борлуулалт,  бичиг хэргийн ажлууд зонхилж байгаа аж.

Өдөрт дунджаар 40 гаруй байнгын ажил хайгч бүртгүүлж 60 орчим хувь нь 300 гаруй ажлын байрнаас өөрт тохирсон ажлын байранд  зуучлагддаг ба ихэнх хүмүүс нь ажлын туршлагагүй болон ажил олгогчийн шаардлагыг хангадаггүй байна. Түүнчлэн хөдөө орон нутагт ажиллах ажлын байрны захиалга их байдаг боловч ажиллах хүч хомс байдаг ба ихэнх залуучууд  хөдөө орон нутагт ажиллахаасаа илүү хотод ажиллах сонирхолтой байдаг гэнэ.

Харин цагийн ажлын хувьд өдөрт 80 гаруй оюутан залуус бүртгүүлж 90 орчим хувь нь өөрийн хүссэн ажлын байранд зуучлагддаг байна.  Дийлэнх оюутан залуус  бүтэн өдрөөр бус хичээлийнхээ хажуугаар өдөрт 3-5 цаг ажил хийх хүсэлтэй байдаг боловч өнөөгийн нөхцөлд өдөрт 3-5 цаг ажиллуулах ажил олгогч ховор бөгөөд цагаар бус өдрөөр ажиллуулах сонирхолтой байдаг байна.


Орон нутагт ажлын байр их, ажиллах хүч хомс байна  
Үзсэн: 1582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй