Шууд Chart

Төгөлдөр хуурч Эльмар Газанов Монголд тоглоно

2015-10-20 16:39:39

Улаанбаатар хотын "The Corporate" зочид буудлын концертын танхим хамгийн сүүлийн үеийн концертын тайзыг энэ сарын 30-нд нээх гэж байгаа юм.  Энэ үеэр төгөлдөр хуурч Эльмар Газановын тоглохоор болжээ. Тэрбээр өмнө нь "Кавай" брэндийн төгөлдөр хуур Монголд оруулж ирэхэд мөн ирж тоглож байсан. Эльмар Орост төдийгүй дэлхийд танигдсан төгөлдөр хуурын виртуоз тоглоочдын эгнээнд нэр нь бичигддэг хөгжимчин юм. Шинэ концертын танхимын хувьд техник, тоноглолыг акустикийг Германы мэргэжилтнүүд хийжээ.

http://soyol-urlag.mn/mn/wp-content/uploads/2015/10/%D1%82%D0%B0%D0%B9%D0%B7.jpg

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Төгөлдөр хуурч Эльмар Газанов Монголд тоглоно   
Үзсэн: 1123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй