Шууд Chart

Монголчууд 2016 оны олимпийн наадмыг телевизээр үзэж чадах уу

2015-10-21 10:35:14

Олимпийн наадмаас монголын тамирчин анх удаа медаль хүртэж далбаагаа мандуулсан өдөр өчигдөр тохиосон. Олимп гэдэг  спортын наадмын цаана  улс гүрнүүдийн хөгжил, чансаа, тусгаар тогтносон байдал, эв найрамдал гээд олон агуулга харагдаж байдаг дэлхийн наадам.

Ирэх 2016 онд манай улсын шигшээ багийн тамирчид бразилийн Рио де Жанерод зохиогдох зуны олимпийн наадамд оролцоно. Одоогийн байдлаар Риогийн зуны олимпод оролцох 14 эрх манай тамирчид аваад байгаа. Буудлага спорт, чөлөөт бөх, хөнгөнд атлетикийн төрлөөр эрхээ авсан жүдо боксын спортын тамирчдын нэр хараахан тодроогүй байгаа.  Олимпийн наадам эхлэх жил хүрэхгүй энэ хугацаа хамгийн чухал үе гэдгийг спортынхон онцолдог.  Риогийн олимпоос медаль хүртэх тамирчдын талаар таамаг ажиг ч одооноос дэвшүүлээд эхэлсэн. Гэхдээ монголын  тамирчд олимпийн наадамд оролцох  мөчүүдийг зурагтаар үзэж чадах уу үгүй юу гэдэг асуулт харин эргэлзээ төрүүлж байна. Энэ улсын төсөвтэй холбоотой юм.

Рио де Жанерогийн олимпийн наадмыг дамжуулах эрхийг  авахаар МҮОНТ Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоотой тохирч гэрээ байгуулсан. Дамжуулах эрхийн төлбөр 1 сая ам.доллар.  Олимп дамжуулах монголын телевизүүд хамтарч дамжуулаад  төлбөрөө хувааж төлөх санал гарсан ч одоо болтол төлбөрөө хийсэн телевиз байхгүй байгаа юм. Тиймээс гэрээнд гарын үсэг зурсан МҮОНРТ 1 сая ам.доллар буюу хоёр тэрбум орчим төгрөгөөр үзэгчдэд олимп үзүүлэх үүрэг хүлээж байна. МҮОНРТ бол төсвөөс санхүүждэг байгууллага. Харин улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед олимпийн наадмыг яаж дамжуулж үзэгчдэд хүргэх вэ гэдэг асуулт гарч ирсэн юм. МҮОНТ Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоотой байгуулсан  гэрээний хүрээнд хиймэл дагуул, интернэт орчины дамжуулалт, кабелийн эрх, радио нэвтрүүлгийн эрх бүгдээрээ багтаж байгаа бөгөөд Монгол улсад олгосон энэ ганц боломжоо ашиглахгүй алдвал улс даяараа олимп үзэхгүй болж мэдэхээр байна. Энэ сэдвийг Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хүргэх болно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монголчууд 2016 оны олимпийн наадмыг телевизээр үзэж чадах уу  
Үзсэн: 1513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.233.xxx [202.131.233.xxx] 2015-10-22 14:08
neg talaaraa olimp uzehgui baih ni jaahan tiim ch gelee medeelel asar hurdatstai hogjij baigaa ene uyd oorsdoo net uhaad medeelel awchihaj bolno shuu dee....2 terbumaar olimpiin erh awch baihaar uls ornoo yaj hugjuuleh ard irgedee or shirgui yaj saihan amidarulah tal deer sanaagaa zowooson ni deer bizdee.mongol ulsiin hum amiin diilenh ni or shirtei hymrald ortood baihad toriin toswoos 2 terbumiig shiideed ogchihwol hetsuu l bhda

Бидэнтэй нэгдээрэй