
Хүүхэд насны алдаа оноо, гэнэн томоогүй үйлдэл болон одоогийн нийгмийн бодит байдлыг харуулсан "Төмөр нар" Монголын уран сайхны кино тун удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Энэхүү киноны Ерөнхий найруулагчаар Л.Ган-Эрдэнэ, зохиолч продюсер Ж.Буянтөгс, продюсероор П.Бэрхээдэй, С.Орхонтуул нар ажиллажээ.
Хорих газрын эрээн бараантай амьдралыг харуулсан ч, хүүхэд насандаа гэрэл гэгээтэй сайхан амьдрах хэрэгтэй гэдгийг үзэгчдэд хүргэн, түүнээс ухаарах, амьдралын утга учир, эрх чөлөөний үнэ цэнийг илэрхийлэх сонин содон, нэгийг ойлгож хоёрыг тунгаахаар кино болсон хэмээн киноны уран бүтээлчид үзэж байгаа аж.
"Төмөр нар" Монголын уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болно | ||
Үзсэн: 4855 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.