Шууд Chart

Гашуунсухайт чиглэлд тавигдах төмөр замын ажил шийдлээ хүлээж байна

2015-10-21 17:07:15

Чингис бондын санхүүжилтээр Ухаахудагаас Гашуунсухайт хүртэлх 267 км төмөр замын суурийн ажлыг хэрэгжүүлэхээр хөрөнгө зарцуулсан. Төмөр замын далан, гүүр, хоолойн ажлыг эс тооцвол өнөөдөр нэг км ч төмөр зам бодитоор баригдаагүй байна. Манай сурвалжлах хэсэг Өмнөговь аймагт ажиллаад ирлээ.

Монгол Улс түүхэндээ анх удаа 1-р зэрэглэлийн төмөр замтай болох эхлэлийг Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичиг гаргаснаар баталсан. Таван жилийн хугацаа өнгөрөөд байгаа ч ажил дөнгөж л эхлэлийн шатандаа очоод хоёр, гурван жилээр гацчихаад байна. Энэ нь санхүү мөнгөний асуудалтай холбоотой ч төрийн бодлого, шийдвэр энэ бүтээн байгуулалтад багагүй тээг болсон гэдэгтэй санал нийлэх хүн олон. Уг ажилд нэг тэрбум 150 сая ам доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан байдаг. Цаг хугацаа алдах тусам энэ тоо өссөөр л байх болно гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа ч ажил зогссон хэвээр байна.

Дээрх асуудлын мөрөөр "Монголын Мэдээ" сувгийн эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг  ажиллаж байна. Бидний бэлтгэсэн  “Эх сурвалж” нэвтрүүлгийг баасан гарагийн 21.00 цагаас дэлгэрэнгүйгээр нь хүлээн авч үзээрэй.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гашуунсухайт чиглэлд тавигдах төмөр замын ажил шийдлээ хүлээж байна   
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй