Шууд Chart

Ажлын байрны тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв

2015-10-21 17:49:31

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний өнөөгийн байдал,тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хөдөлмөрийн нөхцөлийн хүчин зүйлүүдийг хэмжиж, шинжлэх нь ажилчдын эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй хүчин зүйлийг судалж, урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт нотолгоонд суурилсан байх зарчмыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой, хөдөлмөрийн эрүүл ахуйн салбарын салшгүй бүрэлдэхүүн хэсэг юм.

Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл, мэргэжилтнүүд хэлэлцүүлэгт оролцон, лабораториудын өнөөгийн чадавх ямар түвшинд байгаа, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар мэдээлэл солилцлоо.

Мөн хэмжилт шинжилгээний нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, шинжилгээний чанарын хяналт хийдэг байх, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний талаар мөрдөж байгаа дүрэм, журмыг өөрчлөн шинэчлэх талаар ярилцсан байна.

 


Ажлын байрны тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв  
Үзсэн: 1089 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй