Нийслэл хот байгуулагдсаны 376 жилийн ойн хүрээнд Монголын боулинг сонирхогчдын холбоо, Нийслэлийн ЗДТГ, “Big Bowling” төв хамтран “City Cup-2015” тэмцээнийг долоо дахь жилдээ дөрвөн төрлөөр зохион байгууллаа.
21 багийн 110 тамирчин оролцсон тэмцээний шилдгүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд тодорлоо. Багийн төрөлд А.Эрдэнэтөгс ахлагчтай “Топ флоор-Мишээл” тэргүүлж, Б.Ууганболд ахлагчтай “Петрожамп”, Э.Бат-Орших ахлагчтай “Си Эй Ди”, Ц.Лхаасүрэн ахлагчтай “Биг энтертайнмент” тус тус удааллаа. “Топ флоор-Мишээл” баг тус тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлсэн нь энэ. Хамгийн өндөр буюу 229 оноог Ц.Лхаасүрэн авсан юм. Түүнд тэмцээний ивээн тэтгэгч BTF LLC-гээс “Адидас” брэндийн иж бүрэн хувцас гардуулсан.

Эрэгтэйчүүдийн дээд зиндаанд Г.Отгонбаяр, В.Энхбат, Н.Батхүү нар алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бол дэд зиндаанд манай фото сэтгүүлч Э.Харцага түрүүлж А.Батжаргал, С.Отгонбат нар удааллаа. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд С.Дэлгэрцэцэг, Л.Өлзийхорол, С.Хандаа нар эхний гурван байрт шалгарсан юм.
| "City Cup-2015”-ын боулингийн шилдгүүд тодорлоо | ||
| Үзсэн: 797 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.