Шууд Chart

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад сурч, ажиллаж байгаа монголчуудтай уулзлаа

2013-09-13 11:28:53

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ өдрийн уулзалтынхаа төгсгөлд  Япон улсад сурч, ажиллаж хөдөлмөрлөж буй монгол иргэдтэйгээ уулзлаа. Энд 5600 орчим монгол иргэн байгаагийн 200 гаруй нь Токиод амьдарч байна. Тус улсад сурч, ажиллаж байгаа иргэдийн төлөөлөл болсон 150-аад хүн Ерөнхий сайдын уулзалтад оролцсон юм.

Гадаадад амьдарч байгаа Монголчууддаа чиглэсэн ямар ажлууд хийж байгааг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн танилцуулж, тэдний эрх ашгийг хэрхэн хамгаалбал илүү үр дүнтэй байх талаар санал солилцсон чөлөөтэй, нээлттэй халуун дулаан уулзалт боллоо. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Эх орон маань өдрөөс өдөрт хөгжин дэвшиж, бусдын жишигт хүрэх гэж алхам алхмаар урагшилж байна. Тэр хөгжилд Монгол Улсын иргэн бүрийн оролцоо маш чухал байна. Шинэчлэлийн Засгийн газар дэлхийн энтэй эрдэм боловсрол эзэмшсэн, улсдаа бүтээлч ажиллаж амьдаръя гэсэн хэн бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн шүү” гээд гол нь залуу хүмүүс зорьсон зорилготой байж, чадахгүй, болохгүй гэсэн сэтгэлгээтэй амьдрахгүй байх хэрэгтэйг уриалсан байна.

 

Нийтэлсэн: Web admin

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад сурч, ажиллаж байгаа монголчуудтай уулзлаа  
Үзсэн: 2431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-13 12:50
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

Бидэнтэй нэгдээрэй