
Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо 2015 оны энэ сарын 24-27-ны өдрүүдэд болж буй Дэлхийн эдийн засгийн форумын чуулга уулзалтын албан ёсны нээлт өнөөдөр болж байна. Уг форумд Монгол Улсаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч С.Оюун нар оролцож байгаа бөгөөд тэд Дэлхийн эдийн засгийн форумын Уул уурхай, төмөрлөг, усны зөвлөлийн салбар хуралдаанд оролцож байгаа юм.
Энэ удаагийн хуралдааны үеэр нийт 80 салбар хуралдаанаар дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудын талаар авч хэлэлцэх юм байна. Салбар хуралдаануудаар Инновацын ирээдүй, Эдийн засгийн өсөлт ба багтаамж, Нүүрсний салбарын тогтвортой хөгжил, Хотуудын ирээдүй, Үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал, Уур амьсгалын өөрчлөлт, Цагаачлал зэрэг сэдвийг хөндөн ярилцаж байна.
Дэлхийн эдийн засгийн форумд оролцож байна | ||
Үзсэн: 462 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.