Мал, амьтны янз бүрийн халдварт өвчин гарах нь жилээс жилд ихэсч байна. Энэ нь нэг талаар уул уурхайн үйл ажиллагаатай шууд холбоотой гэж Монголын Эрдэмтдийн үндэсний зөвлөл үзэж байна. Уул уурхайн компаниуд ухаж сэндийчсэн газартаа тэр болгон нөхөн сэргээлт хийхгүй байгаагаас малын өвчин гарах бас нэг нөхцөл болж байгааг тэд шүүмжилж байгаа юм. Үүнд, орон нутгийн удирдлагууд анхаарал хандуулахгүй байгаа нь тэднийг компаниудтай эрх ашиг нэгтэй болсон гэх хардлага төрүүлж байна гэж Монголын Эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн С.Цэрэнчимэд ярилаа.
Хэдийгээр улс орны хөгжил уул уурхайд түшиглэж байгаа боловч цаашдаа дан ганц уул уурхай биш, мал аж ахуй, газар тариалан зэрэг орон нутагт хөгжих боломжтой бусад салбартаа анхаарах шаардлагатай байгааг тэрбээр мөн онцолсон юм. Дэлгэрэнгүйг хүлээн авна уу.
| Нөхөн сэргээлт хийгээгүйгээс болж малын өвчин ихээр гарах болсон гэв | ||
| Үзсэн: 422 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.