Шууд Chart

Отрын нутгаа хамгаалалтад авчээ

2015-10-28 15:38:15

Архангай аймгийн Хотонт сумынхан цаг агаар хүндэрсэн үед ашиглах отрын нутгийг хамгаалалтад авсан байна. Сумын ЗДТГ-ын судалгаанаас үзэхэд, одоогоор арваад айл өрх бусад аймаг, сумдаар отор нүүдэл хийхээр зэхэж байгаа юм. Энэ жил Хотонт сум Орхон, Улаанчулуу, Өндөрсант багийн нутаг дэвсгэрээс байгалийн хадлан 5700 тонн, тэжээл 70 тонныг бэлтгэн нөөцөлжээ. Үүн дээр суман дахь төрийн албан хаагчид 150 тонн өвс, 50 тонн ногоон тэжээлийг мөн нөөцөд татан өгсөн.

Сумын төвд ундны усны зориулалтаар хоёр худаг шинээр гарснаас гадна, малчид өөрсдөө санаачлан гүний 3 худаг шинээр гаргасан байна. Дулааны улиралд хэдийгээр Орхон, Тэмээн хүзүү, Цагаан сүм, Хан Жарантай, Хөх сүмийн голууд урсах боловч өвлийн хүйтэнд тэс хөлдөж хүнтэй малтайгаа усны гачигдалд ордог. Үүнээс сэргийлэх арга хэмжээ авсны үр дүнд ирэх өвөл, хавар 58 худаг байнгын ажиллагаатай байх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Отрын нутгаа хамгаалалтад авчээ   
Үзсэн: 404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй