Шууд Chart

Аав минь халамцуухан орж ирлээ

2015-10-29 17:42:52

Аав минь халамцуухан орж ирлээ.

Ууснаа нуух гэж их л хичээж байгаа нь илт харагдана. Орж ирэнгүүтээ зурагт үзэхээр суув.

Тэгснээ гэнэт:
-Аав нь унтлаа, гээд босооод өрөөнөөс гарахдаа уусан юмандаа толгой нь дийлдсэн үү, яасан, хазайж хана мөргөх шахлаа.

-Би таныг оронд чинь оруулъя, алив! гээд бугалганаас нь шүүрэхэд, миний мэдэх залуу хүний шөрмөстэй булчин биш, ээжийнх шиг, эмээгийнх шиг, зөөлөн булбарай тийм л арьс гарт илэгдэж мэдрэгдэх тэр мөчид, уучихсан байна гэж уур хүрч байсан минь сарнин одож, аавыгаа өрөвдөх, хайрлах сэтгэл улам ихээр оргиллоо.

Яагаад ч юм, сэтгэл эмзэглээд ирлээ...

Аавынхаа өвөр дээр эрхэлж, мөрөн дээр нь сууж, гарт нь тэврүүлж байсан тэр л үед "аавын минь булчингаас илүү хүч чадалтай зүйл байхгүй" гэж боддог сон...

Гэнэт, том болж хүний эхнэр, хүүхдийн ээж болсон цагаасаа хойш аавыгаа нэг ч тэврээгүйгээ саналаа...

Өрөвдөхдөө нүдний аяга нулимсаар дүүрч, гараас нь хөтөлж оронд нь оруулаад хучиж байх тэр л мөчид ээжий минь нүдэнд харагдлаа.

"Эрийг нас, уулыг цас дардаг" аа гэж, ээж минь хэлдэг сэн..

Хүн хөшгирхөөрөө хүүхэд шиг болдог гэдэг үнэн юмдаа.

Сэтгэл нь
Бие нь
Бодол нь.......Эмэгтэй хүнийх шиг зөөлөн болдог бололтой

Эцэг, Эх ээ амьд байхад нь хайрлаарай!!!!!

Аавын охин,
Эрдэнэцогтын Солонго
2015.10.28

 


Аав минь халамцуухан орж ирлээ  
Үзсэн: 1226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-11-11 11:57
AMID BURHAN AAB EEJIIGE BGAA DEERN HAIRLAJ YBAARAI
202.55.183.xxx [202.55.183.xxx] 2015-11-11 09:45
харин үнэн хүчирхэг аав минь хийх гэсэн юмаа хийж чадахаа больж даахаа больж харах нь хязгаарлагдаад ирэхээр үнэхээр бухимддаг байж билээ
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2015-11-02 18:45
Сайхан өгүүлжзз.Үнэхээр ЭЭЖ,ААВыгаа насан өндөр /60-аас дээш/наслахад нь байнга хүүхэд аятай эрхлүүлж ,хайрлаж байвал хожим нь хүүхдүүд чинь яг тэгж л ТА нартай харьцах болно доо...

Бидэнтэй нэгдээрэй