Сүүлийн 10 гаруй жил уяачид хурдан морийг өвөл, хаваргүй уралдуулах болсон. Энэ нь унаач хүүхдүүдийн эрхийг ноцтой зөрчиж байгааг хүний эрхийн байгууллагынхан хэлж байна. Тэдний гаргасан судалгаанаас үзвэл 2014 онд аймаг бүсийн томоохон наадмуудын үеэр хурдан морины унаач 800 гаруй хүүхдийн 2-3 нь мориноос унаснаас болж бэртэж гэмтсэн байна.
2014 онд хурдан морь унаж яваад, уралдааны замд бэртэж гэмтсэн 300 гаруй хүүхэд ГССҮ-д ханджээ. Тэдний ихэнх нь өвөл, хаврын уралдааны үеэр хурдан морь унаж байгаад бэртжээ. Хаврын улиралд хурдан морины уралдааныг зохион байгуулдаг байдлыг зогсоох тухай журмыг хүүхдийн төлөө үндэсний төв гаргаж аймаг сумын удирдлагуудад жил бүр хүргүүлдэг боловч хэрэгждэггүй байна.
Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг зохион байгуулах талаар ямар нэгэн хууль, дүрэм журмаар зохицуулалт хийгдээгүй. Зөвхөн Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морины уралдааныг зохион байгуулахыг зөвшөөрчээ.
Улсын хэмжээгээр 2015 оны хаврын хугацаанд хурдан морины нийт 50-аад удаагийн уралдааныг зохион байгуулжээ. Энэ тоо нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт юм.
| Өвөл, хаврын морины уралдаан хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна | ||
| Үзсэн: 490 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.