Шууд Chart

Шүүгчээр томилогдсон хүмүүст үнэмлэх гардууллаа

2015-10-31 14:08:26

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүгчээр томилогдсон зарим хүмүүст өчигдөр үнэмлэх гардууллаа. Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуулийн дагуу дагнасан шүүх байгуулагдаж, Эрүү, Иргэн, Захиргааны хэргээр дагнасан анхан шатны бүх шүүхийг шүүгчдийн бүрэлдэхүүнтэй болгох сонгон шалгаруулалт явуулж дуусаад, тэнцсэн шүүгчдэд ийнхүү Ерөнхийлөгчийн зарлигаар үнэмлэх гардууллаа.

Тэдний дунд өмнө нь шүүгчээр ажиллаж байсан хүн байхгүй, ихэнх нь шүүхийн захиргааны ажилтан, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Үнэмлэх гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  хэлэхдээ “Монгол Улсын хууль, тогтоомжуудын дагуу та бүхний гаргах шийдвэр бүхэн шударга байгаасай гэж би хүсч байна. Шүүгчдийн тухай муу мэдээ надад битгий дуулдаасай гэж хүсч байна. Шүүгчийн бүрэн эрхийг цуцлах тухай санал надад битгий орж ирээсэй. Шүүхийн бодлого дандаа зөв яваасай гэж та нарт их итгэж байна. Та бүхэнд баяр хүргэж амжилт хүсье” гээд анхаарч явах зарим асуудлын талаар тайлбарлан ярилаа.


Шүүгчээр томилогдсон хүмүүст үнэмлэх гардууллаа  
Үзсэн: 466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй