Шууд Chart

Мексикийн Гран При цомын тэмцээнд Нико Росберг түрүүлжээ

2015-11-02 16:03:34

1992 оноос хойш зохион байгуулагдаж буй Мексикийн Гран При цомын тэмцээнд Германы алдарт нисэгч Нико Росберг энэ улирлын  4 дэхь гараандаа түрүүлсэн байна.  Тэрээр Мерседесийн багийн хамтрагч Луис Хамилтоны нэг улиралд 13 удаа түрүүлсэн дээд амжилтыг эвдэж чадсан юм. Харин Хамилтон энэ улиралд 10 удаа түрүүлж, 2 удаа уралдааныг өнжөөд байна.

Нико Росберг Феррари багийн 2 дахь нисэгч бөгөөд багийн үндсэн нисэгч Себестиан Веттел энэ уралдааны 52 дахь тойрогтоо осолдож, тэмцээнийг өндөрлүүлж чадаагүй юм. Феррари багийн нисэгч Себистиан Веттел осолдсоноос шалтгаалж Луис Хамилтоныг  түр зогсолт хийлгэж, улмаа машины дугуйг сольж, Нико Росберг удирдлагыг гартаа авснаар уралдааныг цааш үргэлжлүүлсэн юм.  Росберг хурд хүчний гайхамшгийг харуулж, 1,5 секундээр Луис Хамилтоноос түрүүлж барианд орсон юм. Ингэснээр Хамилтон 2 дугаарт байрт орсон бол, түүний араас Мерседес багийн Валтерри Боттас /Финляндын тамирчин/, Ферраригийн багийн нисэгч Кими Райкконен нар хамт орж ирж уралдааны өндөрлүүлсэн юм. Энэ удаа Ферраригийн жолоочоос шалтгаалан машины баруун хойд тэнхлэг эвдэрсэн байна.

Өмнө нь ОХУ-д болж байсан уралдааны үеэр мөн үүнтэй төстэй үйл явдал тохиолдож байсан билээ.  Феррари сүүлийн уралдаанууддаа амжилт муутай оролцсоор байна. 3 дахь удаагийн гараагаа Фиррари сайжруулсан хөдөлгүүртэй машинаар Ред Булл-ийн Даниел Рикардотой хамт эхэлсэн ч  эхний тойрогтоо л Рикардогийн машины дугуй хагарч Райкконен түүнийг ардаа орхисноор 3 дахь удаагаа түрүүлээд байгаа юм. Ийнхүү Веттел 21 оноотой, Росбергийн дараа бичигдэж байгаа бол, Ред булл багийн нисэгч Даниел Квиат 4-т эрэмбэлэгдэж байна.

Энэ тэмцээний түүхэнд өдгөөгөөс 23 жилийн өмнө Мексикт асар олон хүнийг хамарсан Формула 1 ангиллийн анхны уралдаан болж байсан бөгөөд тухайн уралдаанд 8 дугаар байрт шалгарсан Мексикийн нисэгч Сергио Перезийн хөгжөөн дэмжигчид ихээр цугласан нь онцлогтой байсан юм. Түүнчлэн, сүүлд зохиогдсон Формула 1 ангиллийн уралдааны үеэр Германос Родригоз автомашины дромын хамгийн аюултай, огцом эргүүлэгтэй гэсэн замыг шинэчлэх ажилд 50 мянган америк доллар зарцуулаж хувь нэмрээ оруулсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мексикийн Гран При цомын тэмцээнд Нико Росберг түрүүлжээ  
Үзсэн: 586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй