
Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй болох Салустиано Санчес Блазкуэз өнгөрсөн баасан гарагт таалал төгссөн байна. Нас сүүдэр 112 хүрээд байсан тэрээр АНУ-ын Монтана мужийн Гранд Айленд дэх асрамжийн газар амьдарч байжээ. Өнгөрсөн 6-р сард Японы иргэн 116 настай Жироемон Кимура нас барсны дараа Санчес дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйд тооцогдох болсон юм.

Гиннесийн дээд амжилтын номонд тэмдэглэснээр Японы иргэн 115 настай Мисао Окава нь одоогоор дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй ажээ. Сонирхуулахад, хамгийн өндөр насалсан, энэ нь батлагдсан хүн бол Францын иргэн Жанна Кальман юм. Тэрээр 122 нас 5 сартайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй таалал төгслөө | ||
Үзсэн: 1609 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.