Улаанбаатар хотын агаарын бохирдол стандарт хэмжээнээс тав дахин ихэссэнийг Нийслэлийн агаарын чанарын албанаас мэдээллээ. Энэ үеэр “УБ хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хоёрдугаар үе шатны хүрээнд тоосонцроос үүдэлтэй агаарын бохирдолд өнгөрсөн оны хоёроос долоодугаар сар, мөн энэ оны нэгээс тавдугаар сар хүртэлх хугацаанд хийсэн хэмжилт, шинжилгээний үр дүнг Японы ЖАЙКА төслөөс танилцуулсан юм.
Энэ талаар Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Ч.Батсайханы ярианд анхаарлаа хандуулна уу.
| Нийслэлийн агаарын бохирдол стандарт хэмжээнээс тав дахин ихэсжээ | ||
| Үзсэн: 420 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.