
УИХ-д Ёс зүйн дэд хороо хэмээх бэлгэдлийн шинжтэй байгууллага бий. Үйл ажиллагааных нь дүрмийг УИХ баталж өгөхгүй байгаагаас нэр төдий болсон аж. Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааны дүрэм батлах тухай тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэг хүртэл ярьсан ч гацаанд орсон юм. Ес зүйн дэд хорооны дарга Г.Баярсайхан “Манай гишүүдэд уг дүрмийг батлах сонирхол алга” хэмээн шогширч суугаа. Тэрбээр уг асуудлыг яаралтай хэлэлцэж өгөөч гэсэн хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшинд тавьжээ.
Уг дүрмийг хэзээ хэлэлцэх талаар Ө.Энхтүвшин даргаас лавлахад “УИХ-ын болон Дэгийн тухай хуульд уг асуудлаа тусгах хэрэгтэй байгаа. Эдгээр хуулийг хэлэлцэн баталсны дараа Ёс зүйн дэд хорооны дүрмийг ярих болно. Түүнээс санаатайгаар гацаасан юм байхгүй” гэлээ. Одоо УИХ-ын тухай багц хуулийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авчихаад байгаа юм. Тус бүлгээс байгуулсан ажлын хэсэг УИХ-ын тухай хуулийн төслийг дахин боловсруулж буй аж. Тэд ойрын хугацаанд уг төслөө УИХ-д өргөн барих юм байна.
УИХ-ын багц хуулийг баталсны дараа ёс зүйн дүрэм ярина | ||
Үзсэн: 1925 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.