Кувейт улсад 13 дахь удаагийн буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ удаагийн тэмцээнд 32 улсын 1500 тамирчин оролцож байгаа юм. Монголын баг залуучууд, насанд хүрэгчдийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр Кувейтийг зорьсон. Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Гантуул нар багаараа хүрэл медаль хүртлээ.
Энэ дасгалд БНСУ, БНХАУ-ын багууд алт, мөнгөн медалийг хүртжээ. Мөн энэ өдөр Монголын багийн 2 дахь хүрэл медалийг залуучуудын баг авсан байна. Залуучуудын хэвтээ 60 сум буудах дасгалд Т.Золжаргал. О.Есүгэн, Э.Энхмаа нар медалийн тавцанд зогсчээ.
| Буудлагын Азийн аваргаас хос хүрэл медаль хүртлээ | ||
| Үзсэн: 786 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.