
“Халуухан” ширүүхэн уур амьсгалаар дүүрэн нэгэн 7 хоног өнгөрч байна. Учир нь өнгөрсөн долоо хоногийн “Батзаяа ажиллагаа” энэ долоо хоногт Г.Шийлэгдамбаар үргэлжилж, мөн 2015 оны төсвийн тодотгол хүрээнд дэд сайдуудын зардлыг хассан тул Шийдлийн Засгийн газар дэд сайдгүй ажиллахаар болсон гэхчилэнгээр улс төрийн амьдрал “халуухан” буцалж байна. Энэ дунд дэд сайдуудыг чөлөөлсөнтэй холбоотой нэгэн жиргээ олны анхаар татаад амжлаа.
Тэр нь МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатын “Чөлөөлөгдсөн дэд сайд нар үнэхээр салбарын лидерүүд мөн юм бол #МЗХ байнгын хорооны дарга хийж хэн нь хэн болхоо харуулж ажиллахыг урьж бна?” гэсэн жиргээ байлаа. “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, улс төрчдийн Хар/Цагааныг дэнслэхээр сэтгэл шулуудсан түүний үг үйлдэл бүрийг олон нийт анхааралтай ажиглаж байна.
Энэ удаагийн жиргээ ч олон нийтэд нэлээд хүрч “Чөлөөлөгдсөн дэд сайдууд эргэн салбартаа ажиллаж залуусынхаа сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт боломж юм биш үү” гэх ч хүн мэр сэр харагдана лээ. Нээрээ ч салбартаа манлайлж дэд сайдын зөөлөн суудалд заларч байсан тэд залуучуудынхаа төлөө ажиллаж хэн нь хэн болохоо харуулж яагаад болохгүй гэж...
Чөлөөлөгдсөн дэд сайдуудад ажлын санал тавьжээ | ||
Үзсэн: 1435 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.