
Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох зорилгоор “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын гуравдугаар чуулган”-ыг 11 дүгээр сарын 11-ний өдөр “Мэдээллийн технологийн үндэсний парк”-д “Дэлхийд танигдъя” уриатайгаар зохион байгуулах гэж байна. Чуулганыг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар /МТШХХГ/ болон Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /МОСА/ нар хамтран зохион байгуулах юм. Дэлхийд танигдсан стартап бизнесийг Монголдоо бий болгож хөгжүүлэх, олон улсад бүтээгдэхүүнээ танилцуулан хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байгаа стартап компаниудтай туршлага солилцох, АНУ-ын силикон валлейд ажилладаг мэргэжлийн экспертүүдээс онлайн зөвлөгөө авах, төр засгийн бодлого, дэмжлэгийг энэ салбар руу чиглүүлэхэд тус чуулганы зорилго оршино гэж зохион байгуулагчид хэлж байна.
Чуулган нь салбар хуралдаан, програм хангамжийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулагдана.
“Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын гуравдугаар чуулган” болно | ||
Үзсэн: 1250 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.