Унгарын нийслэл Будапешт хотноо чөлөөт бөхийн барилдааны “ДАШТ” өнөөдөр нээлтээ хийнэ. Чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй, сонгомол бөхийн тус тус долоон жинд аваргуудыг тодруулах тус тэмцээнд зодоглохоор дэлхийн 82 орны баг, тамирчид Унгарын нийслэл хотноо цуглаад байна. Монголын бөхчүүдийн тухайд чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм. Энэ сарын 16 – 22 - ны өдрүүдэд үргэлжлэх ДАШТ-ий хуваарь ёсоор өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 55, 66, 96 кг-ын жингийн барилдаанууд болно. Монголын баг тамирчдын тэмцээний салхийг хагалж, өнөөдөр ОУХМ н.Бэхбаяр , ОУХМ н.Мандахнаран , ОУХМ н.Хүдэрбулга нар дэлхийн аваргын дэвжээнд хүч сорино. Бэхбаярын хувьд 55 кг-ийн жинд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд энэ жилийн Европын аваргын хүрэл медальт, Азербайжаны тамирчин Яшар Алиевтэй барилдахаар сугалаа таарсан бол ОУХМ Мандахнаран 66 кг-ийн жинд мөн л эхний тойргийн барилдааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Украины Семён Радуловтой барилдахаар болсон байна. Харин 96 кг-ийн жинд хүч сорих Хүдэрбулгын тухайд эхний тойрогт хийлж, удаахь тойргийн барилдаанд Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Казахстаны Таймураз Тигиевтэй барилдахаар болжээ.Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн барилдаан Монголын цагаар 19.00 цагт, харин шигшээ барилдаан 01.00 цагт эхлэх юм.
| Чөлөөт бөхийн барилдааны “ДАШТ” өнөөдөр нээлтээ хийнэ | ||
| Үзсэн: 984 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.