
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас Монгол Улсаа төлөөлөн АНУ-ын Цахиуртын хөндийд хөл тавьж буй “Алкэмист техноложис” компанийн залуусыг хүлээн авч уулзаж амжилт хүссэн байна. Мэдээлэл технологийн үндэсний паркийн инкубатор компани болох “Алкэмист Техноложис” ХХК-ийн залуус дэлхий дахинаа алдартай АНУ-ын “Силикон Валли”-д ажиллах, санхүүжилт босгох зэрэг тал бүрийн гарц монголчуудын өмнө нээлттэй байгааг таниулах, өөрсдийгөө сургах мэдлэг хуримтлуулах цаашлаад бизнес хамтрагчаа олох зорилготойгоор Монголоо төлөөлөн СанФранциско хотыг зорьсон аж.
Өнөөгийн технологийн шинжлэх ухааны өлгий нутаг нь яах аргагүй Цахиуртын хөндий буюу Силикон Валли юм. Манай дэлхийн хамгийн том технологийн компаниуд эндээс төрөн гарч зуу зуун гарааны бизнес эрхлэгч компаниуд дэлхий даяар үйл ажиллагаа явуулахаар зэхэж Силикон валлид бойжиж байна.
Монгол Улсаас тус улсыг зорьж буй “Алкэмист Техноложис” ХХК нь Мэдээлэл технологийн үндэсний паркаас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн дагуу явж байгаа анхны Монгол компани нь бөгөөд тэнд байх хоёр сарын хугацаанд хөрөнгө оруулагчдын уулзалтад оролцохоос гадна “Global Startup-2015” тэмцээнд оролцож, оюун ухаан мэдлэг чадвараа сорих юм байна.
Монгол залуус Цахиуртын хөндийг зорилоо | ||
Үзсэн: 1463 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.