
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын газраас биологийн идэвхт бүтээгдэхүүнд тавих хяналтын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Хэлэлцүүлэгт биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлогч 13 аж ахуйн нэгж, МХЕГ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Буянт-Ухаа боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба, Эрүүл мэнд, спортын яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн төлөөлөл оролцсон ажээ.
Дашрамд дурдахад, МХЕГ-ын дарга Ш.Раднаасэдийн тушаалаар хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах импортын 2194 бараанд хийх хяналт шалгалтын заавар, ашиглах хяналтын хуудас, тухайн барааг шалгах кодыг баталж, өнгөрөгч наймдугаар сарын 25-наас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд эм, биобэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл импортлох үед 9.3.4 код бүхий хяналтын хуудас ашиглан хяналт тавьж байгаа ажээ.
Биологийн идэвхт бүтээгдэхүүнд тавих хяналтын талаар хэлэлцэв | ||
Үзсэн: 783 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.