Шууд Chart

Стив Жобсын хүүхдүүддээ үлдээсэн сүүлийн захиас

2015-11-10 16:16:20

Миний бие бизнесийн ертөнц дэх хамгийн оргил цэгт нь хүрч үзсэн. Бусдын нүдээр бол миний амьдрал амжилтаар дүүрэн мэт харагдаж байгаа.

Ажлаас гадна ямар зүйлээс аз жаргал мэдэрдэг вэ гэвэл миний амьдралд үнэхээр бага байх. Хөрөнгө мөнгө, баялаг бол амьдралын зөвхөн нэг хэсэг л байдаг. Түүнд л миний амьдрал дасаж хэвшсэн.

Яг энэхүү мөчид, эдгэрэшгүй өвчтэйг гэдгээ мэдэн орон дээр хэвтэнгээ туулсан амьдралаа эргэн нэг харахад, үхэлтэй нүүр тулах цаг улам ойртох тусам эд баялаг хөрөнгөөрөө бахархаж байсан маань ямар ч үнэ цэнэгүй, утгагүй байсныг  ойлгож байна.

Түнэр харанхуйд, би сэхээн амьдруулахын машины ногоон гэрэл болон түүнээс гарах шунгинасан дуу авиаг сонсож байна. Надад бурханы амьсгалах чимээ, үхэл хоёр улам ойртож байгаа нь мэдрэгдэж байна.

Бид бүхэн насан туршид амьдрахад хангалттай эд хөрөнгө, баялаг хураасан үед эд баялгаас өөр зүйлийг хүсэж мөрөөдөх хэрэгтэй юм байна гэдгийг одоо л би ойлголоо.

Хүмүүс бид эд баялгаас илүү чухал зүйлсэд анхаарал тавих ёстой. Магадгүй багадаа мөрөөдөж байсан зүйлсэд, хайр дурлалд, урлагт...

Эд баялгийн хойноос зогсолтгүй мөшгиж, зүтгэвэл эрүүл бус, учраа олохгүй хүн шиг болно, яг л над шиг.

Бурхан бидэнд, эд хөрөнгөд төөрөгдөх сэтгэл зүрхийг биш, бүх хүний зүрхэнд орших хайрыг мэдрүүлэх тийм мэдрэмж хайрласан.

Амьдралд бий болгосон эд хөрөнгийг би өөртэйгөө цуг авч явж чадахгүй. Зөвхөн хайртай хүмүүсээс минь надад үлдээсэн тэр үнэлэшгүй сайхан дурсамжуудыг л авч явж чадна.

Зөвхөн энэ мэт амьдралд олох хайр халамжууд л чамайг дагаж явдаг. Мөн чамд үргэлж хань болж явна, бас чиний явах замыг үргэлж гэрэлтүүлэх хүч чадал нь болох юм.

Хайр бол мянган бээрийг туулна. Амьдрал хязгаар гэж байхгүй. Хаашаа явмаар байна, тэгвэл тийшээгээ л яв. Өөрийнхөө хүссэн зорилгодоо хүр. Энэ бүхэн зөвхөн чиний зүрхэнд, гарт тань бий.

Хэрэв хүмүүс надаас хамгийн үнэтэй ор гэж ямар байдаг вэ гэж асуувал би: "өвчтөний ор” гэж хариулна....

Амьдралд чи өөрийнхөө өмнөөс машиныг чинь унаад хүссэн газарт чинь хүргэж өгөх хүн хөлсөлж болно. Мөн чиний өмнөөс ажиллаад чамайг илүү их мөнгөтэй болгох хүн бас хөлсөлж болно. Гэвч чи хэзээ ч өөрийнхөө өмнөөс өвчин тусаад эмнэлэгт хэвтэх хүн хөлсөлж чадахгүй.

Материаллаг зүйлс олдож болно. Гэвч нэг л зүйлийг чи алдсан хойноо дахиж хэзээ ч олж чадахгүй тэр бол “Амьдрал” юм.

Мэс заслын өрөө рүү орох гээд хэвтэж байх зуур чи нэг зүйлд харамсах болно. Тэр бол уншиж дуусаагүй байгаа “Эрүүл амьдралын талаарх” гэсэн ном юм. Би яагаад уншиж дуусгасангүй вэ. Яагаад хэрэгжүүлсэнгүй вэ хэмээн өөртөө харамсана.

Цаг хугацааны хувьд амьдралын ямар ч үе шатанд чи амьдарч байгаагаас үл шалтгаалан бид нарын амьдралын "Хөшиг" нэг л өдөр хаагдана.

Гэр бүлээ хайрла, эхнэр хүүхдээ хайрла, найз нөхдөө хайрлаарай.
Биеэ бодож, бусдыг хүндэлж, хайрлаж яваарай.


Стив Жобсын хүүхдүүддээ үлдээсэн сүүлийн захиас  
Үзсэн: 5193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-11-11 19:47
Монгол төрийн удирдагч нар уншаасай,ханаж цадахгүй,ичих нүүргүй идэх юмдаа.
103.11.194.xxx [103.11.194.xxx] 2015-11-11 17:21
Өртэй нэгэнд зөвлөе. Та энэ талаар бодож үзвэл сайн байна, эс бөгөөс яах нь Таны хэрэг. - Өрнөөс айх хэрэггүй, харин хэрхэн шийдэх тухай бод, хүмүүстэй зөвлөлд, ЗӨВ арга олдоно, - Өглөгтэй хүнтэйгээ ний нуугүй орлогынхоо, боломжийн талаар бүгдийг зөвлө, - Бага багаар ч хамаагүй боломжоороо төлж багасга, бага багадахгүй шүү - Хамгийн хүндэлж байгаагаасаа буюу сэтгэл гаргаж байгаа хүндээ эхлэж төлөөрэй. - Цуцалтгүй ажил хөдөлмөр эрхэл, Таксинд явсан болно шүү дээ, заваараа - Харин өртэйгээ өөр хүмүүсд зарлаад, тэр хүмүүсээсээ мөнгө зээлэх тухай бодох ч хэрэггүй шүү (хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөх, завсар дунд нь өөрөө ажиллаж мөнгө олж давхар төлж багасгах- энэ арга маш хэцүү) - За амжилт, өөр олон юм бичмээр байна, даанч завгүй болчлоо.
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2015-11-11 11:01
TURUUS HULGAILAAD BUR HANAHGUI UR UDAMAA URUU TATAJ ORUULJ BGAA BOHIR HUMUUST TAARNA
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2015-11-11 10:34
ээж минь их ядаргаатай байга зовлон ярьдаг хүн ээжийнхээ инээхийг харахыг хүсчлээ хажуудах хүнээ л гэрэлтүүлж явъяадаа
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2015-11-11 08:52
Үнэхээр амьдралын талаар чинь үнэн нь энэ л шүү дээ...
1.75.238.xxx [1.75.238.xxx] 2015-11-11 08:14
Tm shuu urtei blaa geed buu setgeleer unaarai, bi ch gsen urtei kkk, heden arvan say bish ch gesen naddaa l tom mungu odoo huu tuluud 9dehi jilee bolj bn. Humuus ymar teneg yum be geh l bh gevch zeelduulsen hun maani nadad itgedeg bolhoor huugee ch nehdeggui bi buugnuulj bgaad l tuluul kkk gehdee udahgui 16ondoo duusganaa. Tegheer yu ve geheer hun hundee itgeh itgel, bas setgel gej yugaar ch hudaldaj avshgui yum shuu. Bas zorig gargaad unen setgeleesee yriltsaad uzvel hun l yum chini hedii zan muutai ch bsan shantralguigeer dahin dahin oroldooroi. 1olj avsan itgeliig hezee ch buu husurduuleerei bas bie biendee hundetgeltei handaj bgaarai minii Mongolchuudaa. Bid evtei bhdaa buhnees huchtei shuu.
81.199.162.xxx [81.199.162.xxx] 2015-11-11 04:39
May your soul be soared up in paradise and be born again in life, Steve. God bless all humanity and people.
175.195.171.xxx [175.195.171.xxx] 2015-11-10 22:09
50 сая 150 саяын өртэй хүмүүсээ, та нар Стив Жобсын талаар уншаад ухаарсангүй юу, өр бол юу ч биш ээ, зээлдүүлсэн хүмүүстэйгээ илэн далангүй шулуухан ярилцаад үз, мөнгө зээсэн хүн зугтаагаад байхад юунд дургүй хүрдэг гээч, өгсөн мөнгөндөө биш харин зугтаагаад бултаад байгаад нь илүү дургүй хүрдэг юм шүү дээ, итгэл алдсанд хамгийн дургүй хүрдэг юм, тиймээс зугтаалгүй зүгээр уулзаад илэн далангүй ярилцаад үз, тэдэнд та нартай муудалцаад, мууг чинь үзээд дампууруулах хүсэл байхгүй, харин өрөө аль болох бүтэн хурдан авчих бодол байгаа. Арга олдоно, тийм хэцүү биш.
182.160.37.xxx [182.160.37.xxx] 2015-11-10 22:08
Ix undur uneer medej ee. Bid meddeg ch mederdeggui. Zovlon xuniig uhaaruuldagaaraa jargalaas deer yum uu daa. Jargaltai ued hen uuniig ungej gun bodohgui, medrehgui dee, tiim ee himuus ee
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2015-11-10 21:09
MONGOLCHUUDAD TOIROH UG
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2015-11-10 21:05
би 50.000.000 сая төгрөгний өртэй . хүн болгон ирж нэхэж байгаа . гэхдээ бүгдтэй нь уулз . нэхэж байгаа хүмүүстэйгээ учраа ол . өөрөө мөнгө олохыг бод ганц нэгийг өг . би тэрийг өглөө гэж хэл . болно доо . чамайг тэнгэр чин нь хаяагүй байлгүй
59.153.114.xxx [59.153.114.xxx] 2015-11-10 20:07
bi 150 say tugrugnii urtei hvn bolgon uruu nehej bn hetsvv bn bi yaah ve vheh vv zugtah uu shorond oroh uu bi ervvl mendeeree ch bolov uruu daraad ner turtei vhmeer bn bi yaah ystoi ve zuwluuch hvmvvsee
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-11-10 17:28
stib jobs yg unen helsen bn
182.160.39.xxx [182.160.39.xxx] 2015-11-10 17:15
gartsaagui unen......

Бидэнтэй нэгдээрэй