
Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох зорилгоор “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын гуравдугаар чуулган”-ыг өнөөдөр зохион байгуулж байна. Мэдээллийн технологийн үндэсний парк”-д “Дэлхийд танигдъя” уриан дор болж буй тус чуулганаар дэлхийд танигдсан стартап бизнесийг Монголдоо бий болгож хөгжүүлэх, олон улсад бүтээгдэхүүнээ танилцуулан хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байгаа стартап компаниудтай туршлага солилцох, АНУ-ын силикон валлейд ажилладаг мэргэжлийн экспертүүдээс онлайн зөвлөгөө авах, төр засгийн бодлого, дэмжлэгийг энэ салбар руу чиглүүлэхэд чуулганы зорилго оршино гэж зохион байгуулагчид хэлж байна.
Чуулган нь салбар хуралдаан, програм хангамжийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн гэсэн хоёр чиглэлээр үргэлжилж байна.
“Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын гуравдугаар чуулган” болж байна | ||
Үзсэн: 1165 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.