
Монголынн Залуучуудын Холбооны дэргэдэх сургалт судалгааны Полиси төв нь “Christina Noble” хүүхдийн сантай хамтран Хорих 0411-р ангийн хүмүүжигч хүүхдүүдэд болон “Christina Noble” хүүхдийн сангийн Нархан Гэр хотхоны зорилтот бүлгийн хүүхдүүдэд Залуучууд Хөгжлийн Сургуулийн хөтөлбөрийн дагуу өөрийгөө нээж чадваржих сургалтыг зохион байгууллаа.
Хүүхдийн Хорих 0411 дүгээр ангид болсон сургалт нь Бүтээлч хүний долоон дадал, Хувийн зохион байгуулалт, цагийг үр дүнтэй ашиглах, Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?, Хувь тавиландаа эзний ёсоор хандах ур чадвар, Нийгмийн дунд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Харилцааны ур чадвар ба үр дүнтэй харилцаанд суралцах нь, Ой тогтоолтоо сайжруулах, Монгол зан заншил Миний хүмүүжил зэрэг сэдвүүдээр наймдугаар сарын 01–өдрөөс есдүгээр сарын 03–ны өдрийн хоооронд явагдаж амжилттай хэрэгжсэн юм.
Дээрх хамтын ажиллагаа өргөжиж “Нархан Гэр хотхон”-ны зорилтот бүлгийн хүүхдүүдэд зохион байгуулсан бөгөөд сургалт нь Хувь хүний манлайлал болон багаар ажиллах ур чадварыг эзэмшиж олон нийтийн дунд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх ур чадвар, Хувийн зохион байгуулалт цагийг үр дүнтэй хувиарлах, Ой тогтоолтоо сайжруулах гэх мэт сэдвүүдээр хүүхдийг хөгжүүлэх талаас нь түлхүү сургасан байна. Мөн Нархан гэр хотхоны хүүхдүүдэд зориулсан өөрийгөө нээж чадвараа дээшлүүлэх сургалтыг Үндэсний үйлдвэрлэгч Говь ХК, Олон Улсын Оюун Ухааны Музей зэрэг байгууллагууд дэмжин хамтран ажилаж байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн үйл явц, дэлхийн оюуны сан хөмрөгтэй танилцуулсан байна.
Уг сургалт нь хүүхэд бүрийн мэдлэгийн түвшинг дээшлүүлэн, өндөр түвшинд хүргэх, ирээдүйдээ итгэлтэй иргэн болон төлөвшүүлэх зорилготой бөгөөл сургалтанд нийт 60 хүүхэд хамрагдан, сургагч багш нараас захидлаар болон биечлэн зөвлөгөө авдаг байна.
Зорилтот бүлгийн хүүхдүүд өөрийгөө нээж, чадваржих сургалтад хамрагдлаа | ||
Үзсэн: 1191 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.