Шууд Chart

Улсын гуравдугаар төв эмнэлэг “Диабетийн төв”-тэй боллоо

2015-11-13 18:33:15

Диабет буюу чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Тэгвэл  энэ хүрээнд П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгийн Чихрийн шижингийг тасгийг өргөтгөж “Диабетийн төв”-ийг байгуулжээ.

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлэгт өдөрт 20-30 хүн чихрийн шижин өвчний шалтгаанаар эмчилгээ үйлчилгээ авдаг байна. Дэлхий нийтэд “Чимээгүй тахал” гэж нэрлэгддэг энэ өвчнөөр манай улсад 80 мянга орчим хүн өвчилсөн гэх судалгаа ч гарчээ. Тэгвэл өнөөдөр “Диабетийн төв” байгуулагдсанаар Чихрийн шижингийн эмчилгээ үйлчилгээ, чанар сайжирна гэж өнөөдөр нээлтээ хийж буй Диабетийн төвийн эрхлэгч Г.Оюунгэрэл хэлж байна.

Өнөөдрийг хүртэл улсын гуравдугаар эмнэлэгт диабетийг цогц байдлаар эмчлэх төв байгаагүй юм. Харин Чихрийн шижин өвчнийг  эмчлэх гол ачаалал Дотоод шүүрлийн эмчийн нуруун дээр байсаар ирсэн гэдгийг Оюунгэрэл эмч нэмж хэлсэн. Харин энэхүү төвийг Данийн эм ханган нийлүүлэх Ново Нордиск компанийн хөрөнгөөр тохижуулсан байна. Ингэснээр чихрийн шинжинтэй хүмүүсийг эмч, сургагч багш, хоолзүй ч зэрэг олон мэргэжилтэн эмчлэх болно гэж тус компаннийн төлөөлөгч ярилаа.

Чихрийн шинжин өвчнийг цогц байдлаар эмчлэх, судлах, урьдчилан сэргийлүүлэх төв байгуулагдсанаар өвчтөнүүдэд хүрэх эмчилгээний чанар, үр дүн сайжирна. Мөн энэ өдрийн хүрээнд чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх арга замуудыг иргэдэд сурталчилж байлаа.    

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Улсын гуравдугаар төв эмнэлэг “Диабетийн төв”-тэй боллоо  
Үзсэн: 1291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй