Шууд Chart

Эрчим хүчний хэмнэлттэй зуухыг тарааж эхэлжээ

2013-09-17 10:44:23

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд эрчим хүчний хэмнэлттэй зуухыг хямд үнээр нийлүүлж эхэлснээс хойш 2 хоног өнгөрөөд байна. Энэ хугацаанд зуух тараахад хэд хэдэн хүндрэл тулгараад байгааг зарим хороо мэдэгдлээ.  Зуухны төсөлд хамрагдчихсан хэрнээ дахиж авна гэж маргаан үүсгэх, тухайн дүүрэг, хороонд бүртгэлгүй хэрнээ зуухны төсөлд хамруулсангүй гэж гомдол гаргах тохиолдол цөөнгүй гарчээ. Мөн харилцааны ёс зүйгүй менежерүүд байгаа тул иргэдтэй үл ойлголцох, зуухыг горимын дагуу хэрхэн ашиглах талаар дутуу дулимаг зааварчилгаа өгөх гэх мэт хаа хаанаа анхаарах зүйл гарч байгааг Нийслэлийн СХД-ийн 24-р хорооны засаг дарга н.Төмөрбаатар ярьж байна.


Эрчим хүчний хэмнэлттэй зуухыг тарааж эхэлжээ  
Үзсэн: 1462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй