
Шинэ санаага бодит ажил болгож улмаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж бизнесээ эхлүүлж байгаа хүмүүсийг интерпеор гэж олон улсад нэршиж төрийн тусгай бодлогоор дэмждэг байна. Харин манай улсад энэ ойлголт харьцангүй шинэ учраас бизнесээ эхлүүлэх гарааны шатандаа яваа хүмүүсийг бодлогоор дэмжих нь битгий хэл жижиг дунд үйлдвэрлэгчидтэй эндүүрэх тохиолдол их гардаг болохыг мэргэжилтнүүд хэлж байна.
Интерпеор буюу гарааны шатандаа яваа бизнес эрхлэгч нь жижиг дунд үйлдвэрлэгчээс хэд хэдэн зүйлээр ялгагддаг байна. Үндэсний хувцас урлах, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг бизнес эрхэлдэг хүмүүсийг жижиг дунд үйлдвэрлэгчид гэх бол интерпеоруудын тоонд зөвхөн шинэ санаа гаргасан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг оруулдаг юм.
Тиймээс интерпеоруудын бүтээгдэхүүнүүдийг АСЕМ-ийн зочид төлөөлөгчдөд өгөх үндэсний үйлдвэрлэлийн бэлгэнд авахаар эхний шатанд тэнцүүлсэн байна. Мөн сав баглаагаа сайжруулах, бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, олон улсад таниулах ажлууд амжилттай хийгдэж байгаа ч дуураймал бүтээгдэхүүнүүд гарч эхэлсэн нь бизнесээ дөнгөж эхлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хүнд тусаж байна.
Эхлүүлсэн бизнес нь ашиг олох нь бүү хэл зах зээлд хөлөө олохгүй алга болох, бүтээгдэхүүнийг нь дуурайж хийсэн хэн нэгэнд дарагдах ийм байдал интерприонеруудад ихэвчлэн тохиолддог. Тийм ч учраас олон улсад тусгай бодлогоор тэднийг дэмждэг гэж судлаачид хэлж байгаа. Дөнгөж төрсөн нялх хүүхэд адил бөөцийлж шинэ бизнесийг өсгөх, дотоод болон гадаад зах зээлд таниулах ёстой байтал Монголд хараахан тийм боломж бүрдээгүй байгааг МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал н.Батнасан хэлж байлаа.
Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бизнесээ эхлүүлж байгаа 15 хүний ес нь эхний оролдлогоороо бүтэлгүйтдэг гэсэн олон улсын судалгаа бий. Тийм болохоор гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих төрийн бодлого, хууль эрх зүй зайлшгүй шаардлагатай байгаа гэдэгийг холбогдох эс сурважлууд хэлж байна.
Монголын бизнесийн шинэ салбарын асуудлыг хэлэлцлээ | ||
Үзсэн: 1511 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.