Шууд Chart

Тэтгэвэртээ гарсан багш нар илүү цагаар ажиллана

2013-09-17 11:35:59

Эцэг эхийнх нь ажил амжихгүйн улмаас цэцэрлэг тарсны дараа ангидаа үлддэг багачууд цөөнгүй байдаг. Энэ тохиолдолд багш нар эцэг эхчүүдээс 500-2500 хүртэлх төгрөгийг илүү цагийн мөнгө гэж авдаг. Энэ асуудлыг хууль ёсны болгож, хүүхдээ цэцэрлэгээс нь авч амжихгүй байгаа эцэг эхчүүдтэй гэрээ байгуулан, илүү цагаар хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. “Энэ ажилд тэтгэвэртээ гарсан ахмад багш нарыг татан оролцуулна” гэж Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана ярьж байна.

Илүү цагаар хүүхэд харах үйлчилгээг энэ сард багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж, эхний ээлжинд нийслэлийн 10 гаруй цэцэрлэгт туршихаар болжээ.
 
 

Тэтгэвэртээ гарсан багш нар илүү цагаар ажиллана  
Үзсэн: 1412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй