Шууд Chart

Манайх БНХАУ-ын багт тоглолт 4:1-ээр хожигдлоо

2015-11-19 11:46:02

Футзалын тивийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолт Буянт-Ухаа спорт цогцолборт болж байгаа билээ. Монголын шигшээ багийн хэсгийн гурав дахь тоглолтоо өчигдөр Хятадын шигшээтэй хийж 4:1 харьцаагаар хожигдлоо. Эхний хагаст манайх нэгийг түрүүлж хийгээд байсан юм. Гэвч сүүлийн хагаст дараалж гурван оноог алдсанаар тоглолт өндөрлөлөө. Энэ тоглолтын нэр төрийн ганц гоолыг довтлогч н.Пүрэвдорж оруулсан байна.

БНХАУ-ын эхний гурван тоглолтод гурван хожилтай есөн оноотой хэсгээ тэргүүлж байгаа бол манай улсын шигшээгийн хувьд гурван оноотойгоор хэсэгтээ дөрөвт жагсч байна. Харин өнөөдөр манай шигшээ баг сүүлийн тоглолтоо Тайваний багтай хийнэ.


Манайх БНХАУ-ын багт тоглолт 4:1-ээр хожигдлоо   
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй