Шууд Chart

Гринландын мөс хайлснаар далайн түвшин нэмэгдэж байна

2015-11-21 10:11:12

Гринланд арлын зүүн хойд хэсэгт орших мөсөн гол улам хурдацтай хайлж байна. Үүнээс үүдэн ирэх жилүүдэд далайн түвшин нэмэгдэнэ гэдгийг Сайнс сэтгүүлд нийтэлсэн судалгаанд анхааруулжээ. Судалгааг удирдсан багийнхны хэлснээр дэлхийн дулаарлаас болж Закара Истром гэх энэхүү мөсөн гол 2002 оныхоосоо 95 хувь жижгэрсэн байна. Уур амьсгалын асуудлаарх засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн хороо энэ мөсөн голыг хайлах аюул нүүрлээгүй гэх ангилалд багтааж байсан юм.

Гэтэл судалгааны дүгнэлтээс үзэхэд тус мөсөн голын нийт жин жил бүр таван тонноор багасч, хайлсан ус Атлантын далайн хойд хэсэгт цутгаж байгаа юм байна. Мөсөн гол бүрэн хайлсан тохиолдолд далайн түвшин 18 инч нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Гринланд арлын 2,3 сая куб/километр хэмжээтэй мөсөн давхарга дэлхийн дулаарлаас шалтгаалан аажмаар хайлж байгааг эрдэмтэд анхааруулж байгаа юм. Гринландын мөс хайлснаас болж далайн түвшин нэмэгдвэл далайн эрэг дагуух хот тосгод усанд автаж, их хэмжээний хор хохирол учруулна гэдгийг эрдэмтэд хэлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гринландын мөс хайлснаар далайн түвшин нэмэгдэж байна  
Үзсэн: 1869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй