Шууд Chart

Техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг нийтийн тээвэрт явуулахгүй

2013-09-17 16:55:36

“Нийслэлийн нийтийн тээврийн газар”-аас жилд хоёр удаа зорчигч тээврийн техникийн хяналтын үзлэг зохион байгуулдаг. Энэ удаагийн үзлэгт өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 2600 гаруй тээврийн хэрэгсэл хамруулах юм байна. Стандартын шаардлага хангаагүй, иргэдийн тав тухыг алдагдуулсан, техникийн бүрэн бүтэн байдал нь алдагдсан тээврийн хэрэгсэлийг үйлчилгээнд явуулахгүй гэж  Нийслэлийн нийтийн тээврийн газрын “Олон нийттэй харилцах хэлтэс”-ийн ажилтан н.Даваасүрэн анхаарууллаа.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд энэ сарын 16-наас 11-р сарын 15-ны үзлэгт хамрагдах юм байна.

Техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг нийтийн тээвэрт явуулахгүй   
Үзсэн: 1319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй