
МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газар, МҮХАҮТ-тай хамтран "Хариуцлагатай бизнес" үзэсгэлэн худалдаа, форумыг МҮХАҮТ-д энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Форумын үеэр МХЕГ, МҮХАҮТ-ын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Хамтарсан тушаалд гарын үсэг зурав. Ингэснээр Хяналтын хуудсыг бизнес эрхлэгчид, ААН-үүдэд өргөн хүрээтэйгээр сурталчлах, худалдааг хөнгөвчлөх, хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг, сургалтыг улирал болгон зохион байгуулах, харилцан мэдээлэл солилцох зэргээр хамтран ажилласан байна.
Үзэсгэлэн худалдаанд экспортлогч, импортлогч компаниуд бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж, худалдаа хийсэн бөгөөд цаг тутамд азтай худалдан авагчийг шалгаруулан үзэсгэлэнд оролцогчдын бүтээгдэхүүнийг дээжээр урамшуулж байв.
"Хариуцлагатай бизнес" үзэсгэлэн худалдаа болов | ||
Үзсэн: 972 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.