
Голландын Эммен хотноо болж буй 100 буудалт даамын эрэгтэйчүүдийн ДАШТ өндөрлөхөд хоёр өргийн тоглолт үлдлээ. Таван тивийн шилдэг 20 тоглогч тойргийн журмаар өрсөлдөж байгаагаас 17 өргийн дараах байдлаар 23 оноогоор дэлхийн аварга ОХУ-ын Александр Георгиев тэргүүлсэн хэвээр байгаа бол Голландын хоёр даамчин 21 оноогоор удаалж байна.
Манай улсаас Ази тивийн таван удаагийн аварга, гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 14, Азийн аварга, Монгол Улсын зургаан удаагийн аварга, их мастер Ганбаатарын Ганжаргал 19 дүгээр байрт бичигдэж байна. Д.Эрдэнэбилэгийн хувьд 1 хожил, 12 тэнцээ, 4 хожигдолтой, Г.Ганжаргал 13 тэнцээ, 4 хожигдолтой явна.
Онооны хүснэгт:
Даамын дэлхийн аварга өндөрлөхөд хоёр өргийн тоглолт үлдлээ | ||
Үзсэн: 1129 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.