2015 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулс болон Дорнод, Дарьгангын тал нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын саваар 15-20 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул гол сав, говийн нутгийн зүүн хэсгээр 10-15 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр 3 градус хүйтнээс градус 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 11-13 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2015 оны 11 дүгээр сарын 27-нөөс 12 дугаар сарын 01-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 27, 29-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас, 30-нд баруун болон төвийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд зарим газраар, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 29-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр, 30-нд баруун болон төв, говийн нутгаар секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
| Улаанбаатарт 13 градус хүйтэн | ||
| Үзсэн: 700 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.