Шууд Chart

“Чухал яриа”-нд жүжигчин Д. Баттөмөр уригджээ

2015-11-26 11:58:23

Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн залуучуудын холбооноос “Чухал яриа” уулзалт ярилцлагыг 14 хоногт нэг удаа тогтмол зохион байгуулж байгаа билээ. Анхны зочноор Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “ Болор цом-31” наадмын эзэн Л.Моломжамц оролцсон бол дараагийн удаад "Франклинкови Монгол” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Б.Сайнбаяр, Эрдэнэзуу хийдийн лам Т.Баасансүрэн зэрэг эрхэм хүндтэй зочид уригдаж, залуустай нээлттэй ярилцсан юм.

Тэгвэл энэ удаагийн зочноор МУСТА, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр буюу Батаа уригджээ. Тэрбээр амьдрал уран бүтээлийнхээ талаар сонирхолтой яриа өрнүүлж, залуусын сонирхсон асуултанд хариулах аж. “Амьдралын сайхан нь уулзахдаа байдаг” уриатай тус уулзалт нь МЗХ-ны “Залуус танхим”-д  11 дүгээр сарын 26-ны 17:00 цагаас болох юм байна.


“Чухал яриа”-нд жүжигчин Д. Баттөмөр уригджээ  
Үзсэн: 1845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй