Шууд Chart

Хүүхдүүдийн дээгүүр харайж баярлаад...

2015-11-26 12:33:56

Испанид болдог католик шашны  нэгэн баяр үзэгч, сонирхогч, жуулчдыг маш ихээр цочирдуулдаг гэнэ. Насанд хүрсэн залуус дөнгөж төрсөн нярай хүүхдийн дээгүүр харайх аж. Мэдээж, ээжээс нь зөвшөөрөл авна. Үргэлж л болдог юманд хүн дөжирдөг хойно нутгийн хүмүүс энэ зан үйлийг нэг их ойшоодоггүй байна. Нэг үе рок-н-роллын хаан гэгдэж явсан Элвисийн хувцастай төстэй зүйл өмссөн залуус нялх хүүхдийн дээгүүр хайх нь үнэхээр аймшигтай.

Гартаа ташуур, бороохой барьсан байдлыг нь харахад үнэхээр ад зэтгэрийг үлдэн хөөх гэж байгаа мэт. Хүмүүс чөтгөрийг үлдэн хөөгчийг харайх тэр агшинд чив чимээгүй болно. Хэрэв үсэрч буй хүн жаахан л алдаа гаргавал бяцхан үрс аюулд орох нь тэр. Нутгийн хүмүүс энэхүү хачирхалтай заншлаа "El Colacho" хэмээн нэрлэдэг аж. Энэхүү өвөрмөц зан үйлийг 1620 оноос эхлэн өнөөг хүртэл хийж байгаа гэнэ. Уг арга хэмжээг үзэж сонирхохоор маш олон хүн ирэх бөгөөд үүнд оролцсон хүүхдэд элдэв гай барцад тохиолдохгүй гэдэгт эцэг, эхчүүд нь итгэдэг байна.

Д.Мөнхзаяа


Хүүхдүүдийн дээгүүр харайж баярлаад...  
Үзсэн: 2163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
79.82.4.xxx [79.82.4.xxx] 2015-11-26 14:55
haraij baigaa hun het hicheegeed unachihgui bol negent yos zanshil bol dagahaas yah ve sonirholtoi yum
124.158.109.xxx [124.158.109.xxx] 2015-11-26 14:50
manaihantai yalgaagui mangaruud bas bainaa
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2015-11-26 14:04
Эвийдээ энэ юугаа чмэдэхгүй нялх амьтдад ямар юмны ад цэтгэр гэж байх билээ
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-11-26 13:16
Spain hun bolj turuugui dee bayarlaj bna shuu

Бидэнтэй нэгдээрэй