Шууд Chart

Ирэх долоо хоногоос ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурна

2015-11-27 18:02:58

Амралтын өдрүүдээр нийт нутгаар цаг агаар тогтуун, дулаан байх ч шинэ долоо хоногоос ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурахыг цаг уурчид хэлж байна. Үүнтэй холбоотойгоор ОБЕГ-аас малчид, ард иргэдэд сэрэмжлүүлэг гаргажээ.

Цасан шуурганы үеэр салхины хурд 18-20 м/сек байх төлөвтэй байна. Ийм хэмжээний хүчтэй цасан шуургыг гамшигт үзэгдлийн хэмжээнд авч үздэг. Тиймээс зарим зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа ихсэх магадлал өндөр байна.

Өнгөрсөн долоо хоногоос цаг агаар нэлээд хүйтэрч нийт нутгийн 80 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсон байгаа. Баруун аймгуудын зарим нутгаар цасны зузаан 13-22 см байгаа гэсэн мэдээлэл байна. Цас их орсон, мөн хүйтний эрч чангарах ч гэсэн ойрын үедээ гол нууруудын мөсний зузаан хангалтгүй байгаа. Тиймээс тээврийн хэрэгсэлтэйгээр гол нуурын мөсөн дээгүүр зорчих нь аюултай хэвээр байна гэж ОБЕГ-аас анхааруулж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ирэх долоо хоногоос ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурна  
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.114.xxx [59.153.114.xxx] 2015-11-27 18:26
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй