Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 15 градус хүйтэн

2015-11-29 16:07:02

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:   Өнөө шөнө баруун зүгийн нутгаар, маргааш нутгийн баруун хагаст, 1-2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2015 оны 11-р сарын 28-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт:  Цэлмэг, зөөлөн салхитай.17 цагт 12 градус, 20 цагт 14 градус хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийгшил 69 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт оройдоо буурна.


2015 оны 11 дүгээр сарын 29-ны 20 цагаас 11 дүгээр сарын 30-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч цасан шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө хүйтэрч 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 17-22 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Арц Богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Дундговийн нутгаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж шөнөдөө секундэд 4-9 метр, өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.


 2015 оны 12 дугаар сарын 1-наас 12 дугаар сарын 05-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан  төлөв

   1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд зүүн зүгийн нутгаар цас орж, салхи  секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 21-26 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр өдөртөө хүйтний эрч суларна.


Улаанбаатарт шөнөдөө 15 градус хүйтэн  
Үзсэн: 406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй