Дэлхийн цаг уурын байгууллага 2015 онд хийсэн судалгааныхаа дүнг саяхан зарлан нийтэлсэн байна. Тус судалгааны тайланд "2015 он хүлэмжийн хийн түвшин нэмэгдэж байгаагаас үүдэж маш дулаан, бүр дээд амжилт тогтоохуйц дулаан жил болно" гэжээ.
Энэ оны 1-10 дугаар сард дэлхийн агаарын дундаж температур сүүлийн 30-аад жилд байгаагүйгээр дулаан буюу дундаж хэмжээнээс ойролцоогоор +0.73 градус дээгүүр байсан тухай тайланд өгүүлсэн байна. Энэ нь 2015 оны жилийн дундаж температур маш өндөр байхыг нотлон харуулж байгаа юм байна. Дэлхийн цаг уурын байгууллага агаарын температур ийнхүү дээшилсний гол шалтгаан нь хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдсэн, Эль-Ниньо үзэгдлийн нөлөө удааширсан гэдгээр тайлбарлаж байна. Эль-Ниньо гэх энэ үзэгдэл Номхон далайн экваторын хэсгээр, тодруулбал Өмнөд Америк орчимд болдог хэт халалттай холбоотой байгаль, цаг агаарын үзэгдэл юм.
Дэлхийн цаг уурын байгууллага өөрийн тайлангаа тун удахгүй Парис хотноо эхлэх дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх Олон улсын бага хурлын өмнө нийтэлж байгаагаараа онцлог аж.
| 2015 он хамгийн дулаан жил болж байна | ||
| Үзсэн: 1521 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.