Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2015-11-30 14:49:31

2015 оны 11-р сарын 30-наас 12-р сарын 7-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

-Хугацааны эхээр цас орж, цасан шуурга шуурна-


Баруун аймгуудын нутгаар30-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр 16 м/с хүрч ширүүснэ. Ойрын 3 хоногтоо хүйтний эрч бага зэрэг чангарч Идэр, Тэс, Хүрэн бэлчрийн хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.


Төвийн аймгуудын нутгаар: 30-1-нд ихэнх нутгаар цас, 2-нд нутгийн зүүн хэсгээр, 5-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. 30-1-нд салхи зарим газраар 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 1-3-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 


Зүүн аймгуудын нутгаар: 1-2-нд ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12-14 м/с хүрч, цасан шуурга шуурна. 1-3, 6-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.


Говийн аймгуудын нутгаар: 1-нд зарим газраар, 2-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 1-2-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 1-3-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй